Богд уул - Зөн совингоо дагалаа

Гэрээс гараад ойрхон цэцэрлэгт хүрээлэнд гүйчихмээр санагдсан ч нэг л Богд уулруу явах ёстой юм шиг санагдаад, тэнд өнөөдөр шинэ аялал, шинэ сайхан зүйл хүлээж буй мэт санагдаад. Энэ совингоо дагахаар боллоо. 

Уулын өөдөө хурд хийлгүй тааваараа, нэг сайхан төсөөллөө процесст оруулаад л мөрөөдөж явлаа. Намрын өнгө үнэхээр гайхалтай. Байгалийн тэр олон өнгө уран бүтээлч, зураач хэн бүхэнд намайг зураач, надаас санаа аваач гэсэн шиг өөрийгөө дэлгэсэн мэт. Чийгтэй нойтон тул арай өөр замаар явах зуур нэгэн уулч эгчтэй наана цаана гаран явсаар, дараагийн дахиад нэг хүнтэй гээд зөрж өнгөрсөөр сүүлийн бартаат хэсэг дээр ирэхэд өнөөх эгчтэй дахин таарч, хоорондоо мэнд мэдлээ. 

Дугуй цагаан дээр сүүлийн 5 долоо хоногийн амралтаар тасралтгүй гарсаар уйдах авч, байгальд алхах нь өөрөө нэг л таатай 7 хоногийн эрч хүчээ сэлбэх боломж. Энэхүү алхалтын өмнө алхалтын эхэнд байдаг газрын зургаас Баруун ширээт гэж газар харууц сайтай гэсэн тэмдэглэгээг хараад очих юмсан гэж бодол дотор минь төрсөн. Дугуй цагаан хүртэл хүний хөл тасрахгүй, цааш бол ганц нэгээрээ явах нь тийм ч тохиромжтой биш.

Эгчийг Дугуй цагаанаас цааш явах боломжтой эсэхийг асууж, Баруун ширээт орох санал тавихад дуртайяа саналыг минь хүлээн авч, 2 уул цааш зам нийлж явлаа. Энэ бол машиндаа ирэх зуур бодсон бодол минь шууд биелэлээ оллоо гэж дотроо секрет байдаг шүү гэдгийг өөртөө дахин баталлаа. 

Богд уулын орой дээгүүр хөндлөн гулд алхаж байна гээд бодохоор нэг л бахдалтай санагдаж байлаа. Өмнөх алхалтын минь шагнал гэлтэй. 

Ингээд 500м хүрэхтэй үгүйтэй алхаад зорьсон газраа ирэхэд өндөр хад байдаг юм байна. Тэрхүү хадан дээрээс харахад цэлийгээд, 7 уулыг оройг ядах зүйлгүй харж байлаа. Тэнд бас хэсэг хүмүүс явж байсантай таарч, бөөндөө хадан хавцал дээрээс бүгд Уухайлж, Хурайлж сайхан дуу шуу боллоо. Хоолойн чакраг хөглөж, уул устайгаа мэндэллээ. Ингээд зогсох зуур 4н шувуу бидэндтэй мэндчилж байна уу гэлтэй хаа нэгтэйгээс гарч ирэн элин халин нисч, дуугарах нь нэн таатай үзэгдэл байлаа. 

Ингээд тэндээсээ цаашаа буудаг ойн замаар бууж, эгчтэй ярьж хөөрсөөр...

Замын 2 талаар жаахан мурийхад л боргоцой газраар унасан харагдана. Анх удаагаа газраас тэр тусмаа ойгоос яг газар дээрээс нь түүж үзэж байгаа миний анхны тохиолдол байлаа. Алхаж яваад л боргоцой олоод л. Нэг л зугаатай бас амттай аялал байлаа. Энэ буцах зам маань 2 огцом урууг эс тооцвол илүү романтик зам байлаа. Дээшээ энэ замаар явах нь Дугуй цагаанаас илүү ачаалал өгөхөөр санагдлаа. Ингээд бид 2 Богд уулын баруун талаар бууж ирээд, машин зогсоолруу ороод ирлээ. Салах үедээ бие биеийнхээ нэр усыг мэдэлцэж аваад, сошиал хаягаа солилцоод, сайхан аялалд хань болж газарчилж, миний нэг мөрөөдлийг биелүүлж өгсөнд талархаад, дараа өөр ууланд хамт явах ерөөл тавиад түр саллаа. Өмнө нь ууланд 3 цаг гаран алхсан бол энэ удаад 4 цаг гаран алхсан хамгийн урт аялал минь байлаа. 

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.