НАМАЙГ УЧРАЛТ ГЭДЭГ

Өөрийгөө цөөн үгээр илэрхийлбэл АСУУДАЛ БОЛ АМЖИЛТ. Булан эргэх зуур л шинэ санаа төрж байдаг. Юм юм сэдэж явдаг сониуч.

Асуудал тулгарахад гомдоллож суухаас илүү зардал багатайгаар, хурдхан шийдэх гаргалгааг хайдаг. Сүүлдээ энэ миний хобби болсон. 

Би бусад хүний олон жил энгийн хийж ирсэн ажлыг тэр арга барилаар нь үргэлжлүүлэн хийж чаддаггүй. Уйдамхай эсвэл залхуу. Нэг ажлыг 3 сар хийгээд л хялбаршуулах боломжийг олоод  IT ажилтанд ханддаг нягтлан мэргэжилтэй хүн.  

Анх ажлын гараагаа эхлэж байхад ажил сайжруулж байгаагаа ч мэдэлгүй хийх ёстой юмаа хийж байна гээд өөрөө санаачлаад хийдэг байж. Тухайн үед юунд дур сонирхолтойгоо ч мэдээгүй явж. Урсгалаараа.

Харин хэсэг хугацаанд гадаадад амьдраад ирсний дараа хүн ямар ч тохиолдолд бүрэн эзэмшсэн нэмэлт ур чадвартай байх, шийдвэр гаргасан л бол ямар ч нөхцөл байдалд шантрахгүй өөртэй итгэлтэй байх, аль болох эрт өөрийн тухлаг бүсээс гарч өөрийгөө сорих хэрэгтэйг ойлгосон. Үүний дараа хувь хүнийхээ хувьд хэд дахин өссөн байдгийг ухаарсан. Бидний амьдрал хязгаартай. Тиймээс дур сонирхолтой ажлаа олж, түүндээ тууштай байж таатай байдаг хүмүүстээ өөрийнхөө үнэт цагийг зориулах нь бидэнд аз жаргал, эрх чөлөө олгодгийг илүү ихээр ойлгох болсон. Монголд яригдаж эхэлсэн BI, FINTECH, BLOCKCHAIN ээс бүр хоцрох гээд байгаа мэдрэмжтэй Монголдоо буцаж ирсэн. Супер жил

 Ирээд BI г байгууллагадаа хэрэгжүүлж, FINTECH т гар бие оролцож, нийгэмдээ идэвхтэй дуу хоолой болгох зорилгоор SharkTank season2 т Авто машины зөрчлийг бууруулах өөрийн саналаа танилцуулж, бодит байдалд бүрэн эхээрээ биш ч эхлүүлэхэд шүгэл үлээгч болсон. Blockchain -г ирээдүйн бизнестээ үлдээв. Бөөн эрч хүч

 Өөрөө өөрийгөө хайх аялалд гарч, юу хийх гэж энэ хорвоод ирсэн, яавал аз жаргалтай байх вэ гэдгээ бодож 4 сар явжээ. Мэдсэнээ бусадтай хуваалцах дуртай, ур чадвартай нэгнээс суралцах боломжийг хайдаг байсан, тэр хүний дараагийн өсөлтийг өөрийнх нь өмнөөс төсөөлж, алхам хийхийг ятгадаг, бизнес, IT-д сонирхолтой, оролцогч талууд win win байх бизнес эрхлэх хүсэл энэ бүгд нэгдээд Монголын шилдэг сургалтын платформыг бий болгох санаа төрж амжилттай хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан минь энэ.

 Өмнө нь гадаадад гарч сурах зорилготой байлаа, яг сураад цаашаа нь тодорхойгүй. Миний хувьд гадаадад их сургуульд суралцаагүй ч хилийн чанадад өндөр боловсрол эзэмшээд ажиллаад ирсэн хүмүүстэй хараа ижил түвшинд байгаадаа өөртөө талархаж явдаг.

 Би өөрийн кайф авах энэ ажлаа эхлүүлж чадсандаа туйлын баяртай байгаа. Чанартай боловсрол маш чухал. Гадаадын нэр хүндтэй их сургуульд сурах нь хүрээллээ тэлэх, харах өнцөг томрох бас нэг том боломж. Гэхдээ л төгсөөд өндөр оффистой том компанид хослол өмсөөд ажиллаж байгаад амьдрал нь нэгэн хэвийн болж ирэхэд дахиад л өөрийгөө эрж хайх аялалдаа гарна. Гэтэл тэр хүмүүсийн мөрөөдлийн ажил нь маш энгийн байсныг сүүлд азтай нь ухаарч хийдэг. Нэгэнт л сурч мэдээд, ажиллаад явж явж, олон жилийн дараа өөрт нь КАЙФ өгөх ажлыг олдог юм чинь энэхүү сайтын тусламжтайгаар цаг хугацааг товчлоод өөрийн дур сонирхолтой ажлаа олж хийгээрэй. Ингэж олсон хойноо хүсэл эрмэлзлэлийнхээ дагуу боловсролоо дээшлүүлэхэд үр дүн нь түм бумаар хэмжигдэх бизээ. Сонголт таны гарт!

 Чадна гэвэл таны зөв, чадахгүй гэвэл бас л таны зөв. Хенри Форд

Өөртөө Ургах Боломж Олго

Хүн бүрд өөрийн гэсэн давуу тал, туршлага, мэдлэг чадвар байдаг. Өөрийгөө хөгжүүлэхгүйгээр амжилтад хүрсэн хүн нэгээхэн ч үгүй. Бид өөр хоорондоо харилцаж, бие биедээ тусалж байж л улам илүү хөгждөг. Тиймээс энэхүү ажил маань хүмүүст хамтдаа хөгжих, ургах боломжийг олгоосой гэж хүсэж байна.

"Ур чадвартай, бүтээлч, хийдэг, чаддаг, мэдлэгтэй, сурсан юмтай хүмүүсийн гүнд орно гэхээс тэсч ядан байна "

-Б.Учралт