Бодол, сэтгэлгээг өөрчлөх Амжилтын стратеги сургалтаараа уулзаж байгаадаа баяртай байна.
Би бизнесийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай, сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр бизнес эхлүүлж байгаа болон бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулсан сургалт, хувьчилсан зөвлөгөө өгөх ажлыг хийж байна. Бизнес ч бай, ажил карьер ч бай, энэ амьдралдаа хүссэн зүйлээ бий болгохын тулд хүн өөрийн дотоод ертөнцөөс бүгдийг эхлэх ёстой. Зүрх сэтгэл дотор юу хүсэгдэж байна гэдгийг тов тодорхой мэдэх. Яг үнэндээ сайхан амьдралыг хүсч байна гэх боловч ямар амьдрал хүсч байгаагаа тодорхой мэддэггүй. Бизнес болоод амьдралынхаа талаар тодорхой төсөөлөлгүй байдаг учраас тодорхой үр дүнд хүрдэггүй. Бидний эрч хүч, бүтээмжийг унагаж байдаг зүйл бол дотоод зөрчил, тодорхойгүй байдал. Өдөр тутмын завгүй амьдралаасаа болоод хүмүүс өөртөө бодож, төвлөрөх цаг гаргадаггүй. Уул нь жоохон төвлөрөөд, жоохон бодчих л юм бол бүх хариулт бидний дотор байж байдаг.
Би 5 жилийн өмнөөс бясалгал хийж эхэлсэн. Амьдралын талаар, бизнесийн талаар илүү их тунгааж бодох боломжийг бясалгал надад олгосон. Мөн энд өөрийн гайхалтай ментор Г.Мөнхтуяа багшийнхаа талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Багш минь надад зааж чиглүүлж, амьдралын үнэнийг таниулсан учраас маш их цаг хугацааг товчилж чадсан. Сэтгэлийн гүнд дарагдаж байсан хүсэл, мэдрэмжүүдийг минь гаргаж, хэн болохыг маань надад таниулж өгсөн ачтан. Та бүхэн ч бас сургалтын төгсгөлд өөрийн амьдралын утга учир, зорилгоо олно гэдэгт итгэлтэй байна.
Мөрөөдөлдөө хүрэхэд тань, хувийн бизнесээ эхлүүлэхэд нь туслахдаа би баяртай байх болно.
Бодол, сэтгэлгээг өөрчлөх Амжилтын стратеги сургалтанд тавтай морил! Хүн бүр аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг хүсдэг. Гэтэл яагаад хүн бүр хүссэнээрээ амьдарч чадахгүй байна вэ? Үүний шалтгаан бол хүмүүсийн бодож, сэтгэх хэв маяг. Сэтгэх хэв маягаа өөрчлөхөөс нааш амьдралд юу ч өөрчлөгддөггүй. Шинэ он гарахад хүн бүр өмнөө шинэ зорилго тавих боловч энэ нь аажмаар бүдгэрсээр оны эцэст яг л байрандаа, магадгүй бага зэрэг жин нэмчихсэн байдаг. Яагаад урам зоригтойгоор эхлүүлсэн зүйлс аажимдаа бүдгэрч, мартагдаад байна вэ? Яагаад хүмүүс зорилгынхоо төлөө тууштай байж чадахгүй байна? Энэ бол сэтгэлгээ! Өсөлтийн сэтгэлгээг суулгахгүйгээр жин хасах гэж оролдвол, гадаад хэл сурах гэж оролдвол, амьдралаа өөрчлөх гэж оролдвол нөгөө л нэг бүдгэрч, мартагддаг түүхийг давтах болно. Иймд хамгийн түрүүн сэтгэх хэв маягаа өөрчил. Амжилтанд хүрсэн хүмүүс суралцах замаар өсөлтийн сэтгэлгээг бат бэх суулгасан байдаг юм шүү. Амжилтын стратеги сургалт танд яг энэ сэтгэлгээг суулгахад туслах болно. Өмнө нь огт сонсож байгаагүй, төсөөлж ч байгаагүй зүйлсийг та олж мэдэх болно.
Амжилтын стратеги сургалтанд яг одоогийн байдлаар 850 гаруй хүн хамрагдсан байгаа бөгөөд сургалтын явцад амьдралд нь гайхалтай зүйлс тохиолдож байгааг надтай харамгүй хуваалцдаг. Сургалт маань онлайн уулзалтын хэлбэрээр явагддаг байсан бөгөөд илүү олон хүнд хүргэх зорилгоор видео хичээл болгон хүргэж байна. Хүсч буй гайхалтай амьдралаа бүтээхэд тань туслахдаа би баяртай байх болно. Танд асууж тодруулах, зөвлөгөө авах зүйлс байвал миний @murunmentor инстаграм хуудас болон murun.mentor@gmail.com имэйл хаягаар холбогдоорой.
Аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг бүтээхийг хүссэн бүх хүнд зориулагдсан сургалт
50% Complete
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.